АМАР МЭНД АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛД ХӨТӨЛНӨ - Чанартай эмээр найдвартай үйлчилнэ

Ферамин Кү №120 шахмал, Dongkook

Ферамин нь цэвэршилтийн шинж тэмдгийн үеийн эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд, түүний найрлага дахь идэвхтэй бодисыг Герман, АНУ болон бусад улсад маш өргөн хэрэглэдэг. Ферамины үр нөлөө, аюулгүй байдал нь Солонгосын “Клиник судалгааны төв”-д баталгаажсан даавар нөхөх эм бөгөөд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нөлөөнөөс үүсэх бие махбодын болон сэтгэл санааны хямралыг хөнгөвчлөхөд тустай. Мөн цэвэршилтийн үед тохиолддог хөлрөх, нүүр улайх, тайван бус байх зэргийг эмчлэх гармонийн эмтэй адил үр дүн үзүүлэхээс гадна цэвэршилтийн шинж тэмдгээс зовуурилж буй эмэгтэйчүүдэд амьдралын хэмнэлийг төвшитгөх эмчилгээ болно.

Ангилал Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Цэвэршилтийн үеийн дараах шинж тэмдгийн үед хэрэглэнэ:

  • Улайх
  • Хөлрөх
  • Сэтгэл зүйн ачаалал
  • Цухалдах
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Нойргүйдэл
  • Сэтгэл зовнил
  • Сэтгэл гутрал
  • Сарын тэмдэг ирэх үеийн тавгүйтэлд тус тус хэрэглэнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

 

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Ферамин нь цэвэршилтийн шинж тэмдгийн үеийн эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд, түүний найрлага дахь идэвхтэй бодисыг Герман, АНУ болон бусад улсад маш өргөн хэрэглэдэг. Ферамины үр нөлөө, аюулгүй байдал нь Солонгосын “Клиник судалгааны төв”-д баталгаажсан даавар нөхөх эм бөгөөд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нөлөөнөөс үүсэх бие махбодын болон сэтгэл санааны хямралыг хөнгөвчлөхөд тустай. Мөн цэвэршилтийн үед тохиолддог хөлрөх, нүүр улайх, тайван бус байх зэргийг эмчлэх гармонийн эмтэй адил үр дүн үзүүлэхээс гадна цэвэршилтийн шинж тэмдгээс зовуурилж буй эмэгтэйчүүдэд амьдралын хэмнэлийг төвшитгөх эмчилгээ болно.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • Шахмал бүрд хар кохошийн экстракт …………………………………………   0,0364мл
  • Сиймхий алтан цэгцүүхэйн 80% метанол экстракт   …………………… 84 мг агуулагдана.
  • Нэмэлт бодис (бэхжүүлэгч өнгө): Номер 4 улаан Хөнгөн цагааны цүр, номер 1 хөх   Хөнгөн цагааны цүр, номер 203 Шар Хөнгөн цагааны цүр

 

ОНЦЛОГ ШИНЖ

  • Ягаан өнгөтэй, дугариг хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй шахмал

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

Дараах өвчтөнүүд хэрэглэхгүй.

  • Энэхүү эм болон түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөн хэрэглэхгүй.
  • Гэрэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
  • Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд (түүнийг хэрэглэсэн хангалттай туршлага байхгүй) хэрэглэхгүй.
  • Ферамин нь лактоз агуулдаг учир удамшлын гаралтай галактозын тэсвэргүй байдал лап-лактозын өөрчлөлттэй, глюкоз-галактозын шимэгдэлтийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгсэд: 1ширхгээр өдөрт 2 удаа (шаардлагатай үед 2 ширхгээр өдөрт 2 удаа)
  • Өдөр, орой хангалттай хэмжээний усаар даруулж зажлахгүйгээр залгиж хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны хэмд (1-30°C) битүү саванд хадгална.

 

САВЛАГАА

  • Шахмал, 120 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Жортой эсэх

Brand

Dongkook

Хэлбэр

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Ферамин Кү №120 шахмал, Dongkook”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Сүүлд үзсэн

No recently viewed products to display