Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ханиалгах
- Цэр гадагшлахгүй байх
- Залгиур хоолой [төвөнх] үрэвссэнээс үүдэлтэй залгиур хоолой өвдөх, хавдах
- Хоолой сөөх үед хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Юнггаксан нь платикодоны үндэс, сенега зэрэг байгалийн гаралтай бодисуудаар гол найрлагаа бүрдүүлэх бөгөөд мөгөөрсөн хоолой дахь салстын ялгаралтыг нэмэгдүүлэн сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхжүүлж цэрийг гадагшлуулан ханиалга намдааж, үрэвслийг дарах үйлдэл үзүүлнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Найрлага ( 0,3 граммд)
Идэвхтэй найрлага Платикодоны үндэсний нунтаг (КНР) ………… 11,7мг
Сенегагийн нунтаг (КНР) ……………………….. 0,5мг
Априкот кернел (КНР) ……. …………….. ………. 0,83мг
Ликорицын нунтаг (КНР) ………………………… 8,3мг
(0,21мг глицирризинтэй дүйцэхүйц)
Туслах бодис
(Тогтворжуулагч) Бензойк хүчил ……………………………………. ….. 0,3мг
Бусад нэмэлт бодис: Кальци карбонатын тунамал, магни карбонат, камфор, риукакусан амтлагч
Ерөнхий шинж байдал: Цагаан өнгөтэй, өвөрмөц амт үнэр бүхий нарийн ширхэгтэй нунтаг
ОНЦЛОГ ШИНЖ
- Нарийн ширхэгтэй нунтаг: Хоолойн салст бүрхэвчийг нэлэнхийд нь бүрхэн, зогсонги байдалтай байгаа сормууслаг эдийн хөдөлгөөнийг идэвхжүүлэн цэр гадагшлуулалтыг хялбарчилж өгнө.
- Ус хэрэглэхгүй: Ходоодыг дамжилгүйгээр хоолойд шууд үйлчлэн цэрийг ховхлон, ханиалгыг намдаана.
- Хэрэглэхэд таатай: Гол найрлагууд нь байгалийн гаралтай учир хэзээ ч хэрэглэхэд тохиромжтой эм юм.
- Хэрэглэхэд хялбар: Амт болон үнэрийн зохицол нь Юнггагксаны өвөрмөц онцлог тал юм.
- Зөөлөн үйлдэлтэй: Фармакологийн үйлдэл нь зөөлөн учир санаа зоволгүйгээр хэрэглэх боломжтой юм.
- Нийтлэг хэрэглээ: [Өдөр тутмын хэрэглээ]: Юнггаксан нь гаж нөлөө багатай урт хугацаагаар хэрэглэсэн ч дасал болдоггүй ургамлын гаралтай бэлдмэл юм.
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
Дараах өвчтөнүүд анхааралтай хэрэглэнэ үү!
(Доорх хүмүүс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу!)
- Өвчтөн өөрөө эсвэл төрсөн эцэг, эх, ах дүү нар нь чонон хөрвөс, хавьтлын дерматит, харшлын ринит, мигрень эсвэл хоол хүнсний харшилтай бол
- Эмийн харшлын шинж тэмдгийн өгүүлэмжтэй өвчтөн (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, загатнах)
- Элэг ба бөөрний дутагдалтай өвчтөн, бамбай булчирхайн өвчин эсвэл чихрийн шижинтэй өвчтөн, өндөр халуунтай болон тамир тэнхээ муутай өвчтөн
- Жирэмсэн болон жирэмсэн байж болзошгүй эх, хөхүүл эх
- Өөр бусад эм хэрэглэж буй өвчтөн
- Даралт өндөртэй өвчтөн болон өндөр настан
- Зүрх болон бөөрний эмгэгтэй өвчтөн
- Хавантай өвчтөн [Хавдсан]
- Эмчилгээ хийлгэж буй өвчтөн
Ерөнхий болгоомжлол
- Хэрэглэх арга болон хэрэглэх хэмжээг сайтар баримтална уу.
- Бага насны хүүхэд хэрэглэх тохиолдолд насанд хүрсэн хүний хараа хяналтан дор хэрэглэнэ.
- Олон удаагийн хэрэглээний дараа ч шинж тэмдэг сайжрахгүй бол хэрэглээг зогсоон эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
- Цусанд кали багасах эсвэл псевдоальдостеронизм үүсч болзошгүй тул кали агуулсан эм, ликориц, глицирризиний хүчил эсвэл түүний давсууд, гогцооны шээс хөөх бэлдмэл (фуросемид, этакрины хүчил) буюу тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэл (трихлорметиазид) –тэй энэ эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Харилцан нөлөөлөл:
Дараах эмүүдтэй хавсран хэрэглэхийг хориглоно:
- Бусад төрлийн ханиалга намдаах эм [Ханиадны үед]
- Цэр ховхлох эм [Цэртэй үед]
- Харшлын эм
- Тайвшруулах эм
- Спиртийн төрлийн ундаа
*Хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд: 0.3гр тун (1 халбага)
- Хүүхэд: 8-14 насны хүүхэд: 0.2гр тун (2/3 халбага)
- 5-7 насны хүүхэд: 0.1гр тун (1/3 халбага)
- Эдгээр тунгаар өдөрт 3-6 удаа усгүйгээр хэрэглэнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Сайтар битүүмжлэн өрөөний хэмд (1-30°) хадгална
Хадгалах үеийн анхааруулга
- Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
- Гэрлээс хол, битүү орчинд [тагийг сайтар таглаад] хуурай, сэрүүн газарт хадгална уу.
- Буруу хэрэглээ үүсэхээс сэргийлэх мөн чанар байдлыг алдагдуулахгүйн үүднээс өөр саванд шилжүүлэн хийхгүй байна уу.
САВЛАГАА
- Хөнгөн цагаан савтай: 25гр/10 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.