Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ревматойд артрит
- Остеоартроз /үений бүтцийн өөрчлөлттэй/
- Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл
- Үе мөчний ба үе мөчний гаднах олон хэлбэрийн хэрхийн өвчнүүд
- Захын мэдрэлийн зарим өвчнүүд
- Толгой ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт
- Сарын тэмдгийн үеийн өвдөлт
- Мэс заслын дараах өвдөлт намдаах
- Ханиад томууны гаралтай халууралтын үед тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Ибупрофен 400 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Ходоод гэдэсний шархлаатай өвчтөнд
- Цусны ноцтой эмгэгтэй өвчтөнд
- Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд
- Бөөрний эмгэг өөрчлөлттэй өвчтөнд
- Зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд
- Хүнд явцтай артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд
- Найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүст
- Гуурсан хоолойн багтраа болон “аспирин”-аас үүдэлтэй гуурсан хоолойн багтраатай буюу тийм өвчний өгүүлэмжтэй өвчтөнд
- “Аспирин”-аас үүдэлтэй гуурсан хоолойн багтраа болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм (ЦОГ 2-ыг хориглогч) хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, харшлын урвалууд илэрч байсан хүмүүст (Стероид бус үрэвслийн эсрэг эм нь өвчтөнд хүнд хэлбэрийн, үхлийн аюултай анафилакси төст урвал өгсөн нь мэдээлэгдсэн байна.)
- Гол судас-титмийн холбоосны суулгац хийх мэс заслын дараах өвдөлтийн эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насныхан 200 мг-р хоногт 3-4 удаа
- Насанд хүрэгсэд 400 мг-р хоногт 3-4 удаа
- 6-12 насныхан 200 мг-р хоногт 4 удаа тус тус хоолны дараа усаар даруулж ууна.
- Хүүхдийн жин 20 кг–аас дээш тохиолдолд хэрэглэнэ.
- Хоногийн дээд тун 1200 мг
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.