Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ходоодны шарх
- Ходоодны салст бүрхэвчийн эмгэгүүдэд ( улайлт, салстын гэмтэл, цус алдалт, улайлт, хаван) хэрэглэнэ. Үүнд: Ходоодны хурц үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл хүндэрч хурцдах зэрэг шинж тэмдгүүд орно.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Ребамипид 100мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Тухайн эм болон түүний найрлага дахь, бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 500 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.