Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэс, элэг цөсний үрэвслийн үед
- Ходоод, гэдэс, цөсний хүүдийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь мэс заслын аргаар авсан үед хоолны шингэц алдагдах, гэдэс дүүрэх, цанхайх, гүйлгэх, хоолны дуршил буурах үед
- Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Симетикон – 84.433 мг
- Липаза – 2800ЕД
- Амилаза – 960 ЕД
- Протеза – 28000 ЕД
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Тухайн эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөн хэрэглэхгүй
- 8-аас доош насны хүүхэд хэрэглэхгүй
- Ходоодны цочмог шархлаатай өвчтөн хэрэглэхгүй
- Жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй
Гаж нөлөө
- Суулгах буюу ходоод гэдэс түр зуур цардайх шинж илэрч болзошгүй.
- Тухайн эмийг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан нь мэдээлэгдсэн (найтаах, нулимс гоожих тууралт гарах г.м)
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Нойр булчирхайн хөнгөн шатны үрэвсэл, хоолны шингэц муудсан хүн 14 хоног өдөрт 3 удаа буюу өглөө, өдөр, орой хооллож байхдаа болон хоолны дараа ууж хэрэглэнэ.
- Түүнээс хойш зөвхөн хүнд хоол идсэн үедээ ууж хэрэглэнэ. /Нойр булчирхайн үрэвсэл эргээд амархан сэдрэх эрсдэлтэй тул хоолны дэглэм барих нь зөв/
Эмчийн хяналтад зөвлөх тун
- Насанд хүрэгсэд болон 14с дээш насны хүүхэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа
- 8-14 настай хүүхэд 1 шахмалаар өдөрт 3 удаа хооллох үед болон хоолны дараа ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.