Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Вирусний болон хорт бодисоор үүсгэгдсэн элэгний эсийн гэмтлийн эмчилгээнд:
- Вирусний шалтгаант элэгний архаг үрэвслийн үед
- Эм, хорт бодисын шалтгаант элэгний хордлогот үрэвслийн үед
- Элэгний фермент өндөрсөх үед
- Элэг өөхлөх үед (архины болон эмийн шалтгаант)
- Элэгний циррозын үед
- Мэс засал болон химийн эмчилгээний улмаас элэгний үйл ажиллагаа доройтох үед хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Dimethyl-4,4’-dimethoxy-5,6,5’,6’-dimethylene-dioxybiphenyl-2,2’-dicarboxylate 25мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
- Хэрэглэхийн өмнө хэрэглэх заавартай сайтар танилцаарай
- Цаашдын зөвлөгөөг эмчээсээ авна уу!
- Хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй
ХОРИГЛОХ ЗААЛТ МЭДЭЭЛЭГДЭЭГҮЙ
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ
- 6-12 настай хүүхдэд: 1 шахмалаар ууж хэрэглэнэ
- 2-6 настай хүүхэд: 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ
- 2 хүртэлх настай хүүхэд: Эмчийн нарийн хяналтын дор тунг тохируулж хэрэглэнэ
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.