Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Нефрис нь үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөж хаван буулгах гурвалсан үйлдлийг нэг дор үзүүлнэ.
- Бөөр, давсаг, шээсний замын хурц болон архаг үрэвсэл, өвчнүүд /пиелонефрит, гломерулонефрит, цистит, уретрит гэх мэт өвөрмөц нянгаар үүсгэгдсэнээс бусад өвчний үед/
- Бөөр, давсаганд чулуу үүссэн үед хам эмчилгээнд хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Нийлмэл найрлагатай тус эмийн найрлагад 3 төрлийн ургамал орсон.
- Uvae ursi /Баавгайн чих/- 80 мг
- Orthosiphonis-100 мг
- Ononidis-30 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Тухайн эмийн найрлага дахь аль нэг ургамалд харшилтай бол хэрэглэхгүй. Жирэмсэн эхэд үзүүлэх нөлөөний талаарх судалгаа байхгүй тул хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
- Танин агуулсан учраас тун хэтрүүлж хэрэглэвэл огих, бөөлжих гаж нөлөө илэрч болно. Ургамлын бэлдмэл учраас гаж нөлөө ховор тохиолдох ба харьцангуй зохимж сайтай. Клиник судалгааны явцад электролит бодисын тэнцвэр алдсаны улмаас үүсэх гаж нөлөө илрээгүй болно.
АНХААРАХ ЗҮЙЛ
- Шээсийг хүчиллэгжүүлэх жимс, архины төрөл, хүчиллэг шинж чанартай эмүүдтэй хамт хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Эхний тун 2 капсулаар өдөрт 3 удаа ууж 10-14 хоногийн дараа тунг буулгаж 1 капсулаар өдөрт 3 удаа ууна. 3 хайрцаг нь 1 курс болно
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Капсул, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.