Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Витамин нөхөх эмчилгээний үед
- Мэс засал хийлгэсний дараа
- Хүнд хэлбэрийн түлэгдэлтийн үед
- Хугарал болон бусад гэмтлийн гаралтай биологийн халдвар авсан үед
- Комын байдалтай байгаа өвчтөнүүдэд витамин дутагдлын хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Нэг флаконд
- Аскорбины хүчил – 100мг
- Витамин А – 3,300МЕ (1,815 мг ретинол пальмитат)
- Эргокалциферол – 200мг
- Тиамин HCI – 3,81мг
- Рибофлавин-5-фосфат натри – 3,60мг
- Пиридоксин HCI – 4,86мг
- Никотинамид – 40,0мг
- Декспантенол – 15,0мг
- dI-альфа-токоферол ацетат – 10,0мг
- Биотин – 60ug
- Фолийн хүчил – 400ug
- Цианокобаламин – 5ug
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Энэхүү бэлдмэлд буюу түүний аль нэг найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй
- Гемофилитэй өвчтөнд хэрэглэхгүй (декспантенолоос шалтгаалж цус гоожих хугацаа уртсаж болзошгүй)
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд болон 11-ээс дээш насны хүүхэд: Шилэнд нь 5 мл-ийн уусмал хийж тарилгыг уусгана. (5%-ийн глюкоз буюу рингер, нэрмэл ус)
- Хэдэн секундын турш уусмалыг аяархан сэгсэрч холих ба бүрэн ууссаны дараа шингэлэх уусмалдаа найруулж аажим дуслаар хийнэ. (Шингэлэгч уусмалаар: глюкоз, рингер)
- Өдөрт нэг фл –ыг венийн судсаар, дуслаар тарина.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шингэн, 10 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.