Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Ципрофлоксациныг бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдвар, үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдвар
- Чих, хамар, хоолойн халдвар
- Бөөр ба шээс ялгаруулах замын халдвар
- Арьс ба салст бүрхүүл, зөөлөн эдийн халдвар
- Хөдөлгөөн- тулгуур эрхтний тогтолцооны халдвар
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Ципрофлоксацин 500мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх үеийн аюулгүй байдлын талаар тодорхойгүй учир жирэмсэн болон жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд хөхүүл эх хэрэглэж болохгүй.
- Хүүхдэд хэрэглэх аюулгүй байдлын талаар мэдээлэгдээгүй учир хүүхэд хэрэглэж болохгүй.
- Уг эм нь бие гүйцээгүй зарим амьтдад /нохойны гөлөг, хархны зулзага/ хийгдсэн судалгаагаар үений эмгэгшил үүсгэж байсан.
- Бэлдмэлийн тунг хэтрүүлбэл шээсээр талст ялгардаг нь тогтоогдсон (1 удаад 750мг-аас их)
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- 500мгХ2удаа
- /3-10 хоног/
- Бэлдмэлийг хоолны дараа усаар даруулж ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.