Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Уушгины хатгалгаа (дундаас хүнд хэлбэр), неитропени бүхий халууралтын үеийн зуршмал эмчилгээнд (энэ бэлдмэлийг өндөр эрсдэлтэй ноцтой халдваруудад зөвлөхгүй. Жишээлбэл сепсис, удаан явцтай хүнд хэлбэрийн неитропени, ясны чөмөг шилжүүлэн суулгасан үед, гемобластоз (цусны хортой хавдар) хүндрэлгүй болон хүндрэлтэй хэлбэрийн шээсний замын халдварууд (пиелонефритийг оруулаад), хүндрэлтэй хэлбэрийн хэвлийн дотоод халдварууд (метранидазолтой хавсарч хэрэглэнэ)
*Мөн бактеремитэй /цус янтах/ өвчтөнүүдэд хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Цефепим гидрохлоридыг цефепим эсвэл цефалопорины бүлгийн антибиотикууд, пенициллин ба бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшлийн урвал өгч байсан өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Тарилгын нунтаг, 10 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.