Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Толгой, шүд, залгиур хоолой төвөнхийн өвдөлтийн үед
- Чих, үе мөч, мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед
- Ууц нуруу, булчин, мөр өвдөх үед
- Ясны хугарал, гэмтлийн үеийн өвдөлт, шархны өвдөлтийн үед
- Сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед
- Халуурах болон халуурсны улмаас дагжин чичрэх үед тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Ацетаминофен 300мг
- Изоприпилантипирин 150 мг
- Ангидроус кофейн 50 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Уг эмд болон түүний найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд (тууралт, халуу оргих, загатнах, хавагнах (төвөнх, уруул, тагнай))
- Уг эмд болон ханиадны эсрэг бусад эмүүд, өвдөлт намдаах эмүүд болон халуун бууруулах улмаас үүссэн гуурсан хоолойн багтраа өгүүлэмжтэй өвчтөнд
- Глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн төрөлхийн дутмагшил
- Цочмог завсарлагаат хэлбэрийн порферитэй өвчтөнд
- Гранулоцитопенитэй өвчтөнд
- Элэг болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд
- Цус алдах хандлагатай болон хоол боловсруулах эрхтэн шархтай үед тус тус хэрэглэхгүй
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд хоолны дараа 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 10 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.