Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Амьсгалын доод замын халдварууд
- Бактерийн гаралтай дунд чихний цочмог үрэвсэл
- Арьс, зөөлөн эдийн халдвар
- Шээсний замын халдварууд
- Хүндрэлгүй заг хүйтэн
- Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд
- Бактерийн гаралтай септицемия
- Яс болон үе мөчний халдвар
- Хэвлийн дотоод халдвар
- Менингит
- Мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Цефтриаксон 1гр
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Лидокайнаар найруулсан булчинд тарих бэлдмэлийг 30 сараас доош насны хүүхэд, лидокайнд харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- 12с дээш настай хүн: хоногт 1-2гX24ц, 0,5-1гX12ц. Хоногийн дээд тун 4гр.
- Заг хүйтэн: 250мг-р нэг удаа
- Хагалгааны дараа халдвараас урьдчилан сэргийлэх: Хагалгаанаас 0,5-2 цагийн өмнө 1-2гр
- Нярайд: 20-50мг/кг
- 2 сараас 12 настай хүүхэд: 20-100мг/кг
- Хоногийн дээд тун 2гр
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Тарилгын нунтаг, 10 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.