АМАР МЭНД АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛД ХӨТӨЛНӨ - Чанартай эмээр найдвартай үйлчилнэ

Орамеди 6гр №1, тосон түрхлэг – Dongkook

  • Тосон түрхэц нь үргэлж нойтон бөгөөд хөдөлгөөнтэй байдаг амны хөндийн шарханд хэрэглэхэд зохимжтой байхаар тусгайлан бүтэцлэгдсэн.
  • Үрэвслийн хэсгийг цочролоос хамгаалснаар шархны өвдөлтийг намдаана.
  • Харьцангуй аюулгүй найрлага агуулсан учир эмийг залгих тохиолдол гарсан ч бие организмд гаж нөлөө үзүүлэхгүй.
  • Амны хөндийн үрэвсэлд үрэвслийн эсрэг үйлдлийг хурдан хугацаанд үзүүлнэ.
Ангилал Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Дараах өвчнүүдийн үед үрэвслийг намдаахад туслана.

  • Зулгаралттай архаг гингивит (буйл эмгэгшин салст нь гуужих)
  • Гингивит (буйлны үрэвсэл)
  • Шархлаа буюу амны салстын үрэвсэл (шархлаа)
  • Хүнд хэлбэрийн стоматит (амны хөндийн үрэвсэл)
  • Глоссит (хэлний үрэвсэл)

Мөн эдгээр үрэвсэл нь шархтай хавсарсан үед тус тус хэрэглэнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

  • Тосон түрхэц нь үргэлж нойтон бөгөөд хөдөлгөөнтэй байдаг амны хөндийн шарханд хэрэглэхэд зохимжтой байхаар тусгайлан бүтэцлэгдсэн.
  • Үрэвслийн хэсгийг цочролоос хамгаалснаар шархны өвдөлтийг намдаана.
  • Харьцангуй аюулгүй найрлага агуулсан учир эмийг залгих тохиолдол гарсан ч бие организмд гаж нөлөө үзүүлэхгүй.
  • Амны хөндийн үрэвсэлд үрэвслийн эсрэг үйлдлийг хурдан хугацаанд үзүүлнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • 1г түрхлэгт 1мг триамцинолон ацетонид агуулагдана.

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Нүдний өвчний үед хэрэглэж болохгүй.
  • Бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд юм идэж болохгүй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Буйлны үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэлний үрэвслийн эмчилгээнд өдөрт хэд хэдэн удаа хүрэлцэхүйц хэмжээгээр түрхэнэ.
  • Амны хөндийн үрэвсэл эмчлэгч тосон түрхлэгийг хэрэглэхдээ цэвэрхэн хөвөнтэй мод ашиглан түрхэнэ. Хоолны дараа болон унтахын өмнө хэрэглэвэл үрэвслийн хэсэг дэх хамгаалалтын бүрхүүл хадгалагдан эмийн үйлдэл нь удаан үйлчилнэ.
  • Өдөрт нэгээс дээш удаа шарханд тохирох хэмжээгээр түрхэнэ. Тунг таны нас болон шинж тэмдгээс хамаарч тохируулна.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Чийгшил багатай, хуурай орчинд битүү саванд, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Агаарт хурдан хатдаг тул сайн таглаарай.

 

ЖОРГҮЙ ОЛГОНО

 

САВЛАГАА

  • Тосон түрхлэг, 1 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Dongkook

Жортой эсэх

Хэлбэр

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Орамеди 6гр №1, тосон түрхлэг – Dongkook”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Сүүлд үзсэн

No recently viewed products to display