АМАР МЭНД АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛД ХӨТӨЛНӨ - Чанартай эмээр найдвартай үйлчилнэ

Игнис 50мг №10, хальс – Kwandong

Бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралын үед, ууц, нуруугаар хөшиж өвдөх, хөл бадайрах үед, хөлрөх, нойргүйдэх үед, олон удаа шээх, дүлэлттэй шээх үед, хурдан дур тавих үед хэрэглэнэ.

Ангилал Үйлдвэрлэгч:

Тодорхойлолт

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралын үед
  • Ууц, нуруугаар хөшиж өвдөх, хөл бадайрах үед
  • Хөлрөх, нойргүйдэх үед
  • Олон удаа шээх, дүлэлттэй шээх үед
  • Хурдан дур тавих үед хэрэглэнэ

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.

  • KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
  • GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
  • Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

  • 50мг аманд уусдаг ялтас

 

АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Энэ эмийг хэрэглэхийн өмнө болон дараа, хэрэглэж байх үедээ бүх төрлийн нитраттай эм болон азотын оксидын донатор (нитроглицерин, изосорбид динитрат, нитро амин хүчил) хэрэглэж байгаа тохиолдолд цусны даралт буурах үйлчлэл эрчимжиж даралт огцом буурч болохыг анхаарна уу.
  • Зүрх судасны тогтолцооны доголдолтой эсэхийг сайтар нягтлан шалгасны дараа хэрэглэнэ.
  • Зүрх судасны тогтолцооны өвчтэй хүн бэлгийн ажлын үед зүрхэнд аюултай нөхцөл үүсэх магадлал ихсэх учир зүрх судасны байдлыг хангалттай харгалзан үзсэний үндсэн дээр хэрэглэнэ.
  • Энэ эм нь бүх биеийн судсыг тэлэх ба эрүүл хүн хэвтээ байрлалтай үед цусны даралтыг түр хугацаагаар буулгаж байсан болно. (дээд бууралт: 8.4/5.5 мм/м.у.б)

Дараах өвчтөнүүдэд энэ эмийн үр нөлөө болоод аюулгүй байдал нь тогтоогдоогүй учир энэ эмийг хэрэглэхдээ болгоомжтой хандана уу.

  • Сүүлийн 6 сард амь насанд нь аюул учруулах хэмжээний хэм алдагдлын түүхтэй өвчтөн
  • Зүрхний ажиллагааны дутагдалтай өвчтөн болон титэм судасны өвчтэй өвчтөн
  • Бага даралттай өвчтөн (90/50 доош) болон өндөр даралттай өвчтөн (170/100 дээш)
  • Удамшлын гаралтай нөсөөт ретиниттэй өвчтөн
  • Зүүн ховдлоос гарах цусны урсгал саатсан өвчтөн болон ритонавир агуулсан эм хэрэглэж буй өвчтөн маш болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр нь энэ эмийн бодисын үйлчлэлийг хэд дахин өндөрсгөдөг учир хэмжээг багасган хэрэглэнэ.
  • Фенилаланиныг зохицуулах ёстой өвчтөн энэхүү эмийг хэрэглэхийг хориглоно.
  • 4 цагаас дээш хугацаагаар хөвчрөх болон 6 цагаас дээш хугацаагаар хөвчирч өвдөлт дагуулах шинж тэмдэг маш ховор тохиолдсон ба хэрэв энэ шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
  • 6 цагаас дээш хугацаагаар хөвчрөх нь бэлэг эрхтний эдийн гэмтэл болон хөвчрөх чадвар алдагдах зэргийг үүсгэх боломжтой учир заавал эмчид хандаарай.

     Дараах өвчтөнүүд хэрэглэхийг хориглоно.

  • Энэ эм болон энэ эмийн найрлагад хэт мэдрэг өвчтөн
  • Бүх төрлийн нитраттай эм онцгой заалтаар удаан хугацаагаар хэрэглэсэн өвчтөн
  • Энэхүү бүтээгдэхүүнтэй адил үйлчлэлтэй бүтээгдэхүүн хэрэглэж буй өвчтөн
  • 18-с доош насны эрэгтэй болон эмэгтэй хүн
  • Амидоран хэрэглэж буй өвчтөн

     Дараах өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ үү.

  • Бэлэг эрхтний бүтцийн согогтой өвчтөн
  • Өндөр настан
  • Зүрхний дутагдалтай өвчтөн
  • Элэгний дутагдалтай өвчтөн
  • CYP3A4-ыг саатуулагч эм хэрэглэж буй өвчтөн
  • Карпетид хэрэглэж буй өвчтөн
  • Чихрийн шижингийн ретинопатитай өвчтөн
  • Олон жилийн турш бэлгийн ажил хийгээгүй зүрх судасны тогтолцооны өвчтэй өвчтөн, тархины халдвар, харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчний түүхтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

     Гаж нөлөө

  • Толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох шинж тэмдэг илэрч болно.
  • Харааны гажиг болон нүдний өвдөлт түр хугацаагаар илэрч болно.
  • Ховор тохиолдолд зүрхний хэм алдагдах, зүрх дэлсэх шинж тэмдэг илэрч болно.
  • Арьс улайх шинж тэмдэг илэрч болно.
  • Ховор тохиолдолд даралт багасгах шинж тэмдэг илэрч болно.
  • Дотор муухайрах, хоол боловсруулалт муудах шинж тэмдэг илэрч болно.
  • Ховор тохиолдолд булчин өвдөх, тууралт гарах, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Өдөрт 1 удаа 25-50мг-ийг бэлгийн ажлаас 1 цагийн өмнө хэрэглэх ба тухайн байдлаас хамааран 30 минутаас 4 цагийн өмнө мөн хэрэглэж болно. Эмийн үйлчлэлээс хамааран хэрэглэх хэмжээг ихэсгэж багасгаж болно.
  • Эмийг хэрэглэхдээ савлагааг задласны дараа хэлэн дээр тавин хайлуулж усгүйгээр хэрэглэнэ.
  • Дараах өвчтөнүүд 25мг-аар хэрэглэнэ (Силденафилын цусан дахь концентраци ихсэх магадлалтай)
  • 65-аас дээш насны хүн (AUC 40% нэмэгдэнэ)
  • Элэгний үйл ажиллагааны дутагдалтай хүн (элэгний хатуурал: 80%)
  • Зүрхний ажиллагааны дутагдалтай хүн (кератинины клиренс 30мл/минутаас доош: 100%)
  • CYP3A4 хязгаарлагч (кетоконазол, итраконазол, эритромицин (182%), саквинавир(210%)-тай хавсран хэрэглэсэн тохиолдолд цусан дахь концентраци нь өндөрссөнөөр үйлдэл ихсэж гаж нөлөө илрэх магадлал өндөрсөнө.
  • Ритонавиртай хавсран хэрэглэсэн өвчтөн 48 цагийн турш өдөрт 25мг-аас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  • Тасалгааны температурт хадгална

 

САВЛАГАА

  • Аманд уусдаг ялтас, 10 ширхэг

Нэмэлт мэдээлэл

Brand

Kwandong

Жортой эсэх

Хэлбэр

Reviews

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Be the first to review “Игнис 50мг №10, хальс – Kwandong”

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. * Заавал бөглөх хэсэг

Сүүлд үзсэн

No recently viewed products to display