Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Арьсны үрэвсэл
- Экзем
- Хөлсний булчирхайн суваг бөглөрөх
- Зангилаат дерматит
- Үс халцрах, үс хагтах
- Псориаз
Арьсны мөөгөнцрийн халдвар
- Улны мөөгөнцөр
- Олон өнгөт үлд
- Арьсны мөөгөнцөр
Арьсны бактерийн халдвар
- Өнгөц түлэгдэлт ба шархны үед тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Бетаметазон дипропионат 0,64 мг
- Клотримазол 10 мг
- Гентамицин сульфат 1 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Арьсны сүрьеэ, энгийн герпес, салхин цэцэг, могой яр, цагаан цэцэг, тэмбүүтэй өвчтөн
- Энэ бэлдмэлд хэт мэдрэмтгий өвчтөн
- Намарс төст гадна чихний үрэвсэл, хэнгэрэг цоорсон өвчтөн
- Арьсны шархлаа
- Аминогликозид /Стрептомицин, канамицин, гентамицин, неомицин/ болон бацитрацинд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Өөрчлөлттэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр өдөрт 2 удаа түрхэнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Тосон түрхлэг, 1 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.