Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Үтрээний мөөгөнцөр
- Арьсны мөөгөнцөртөх өвчнүүд
- Дерматомикоз
- Мөөгөнцрийн гаралтай кератит
- Амны мөөгөнцөр
- Онихомикоз
- Системийн мөөгөнцөртөх өвчнүүдийн үед /системийн аспергиллез, кандидоз, криптококкоз, паракокцидиоидомикозод/ тус тус хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Капсул бүрийн агууламж:
- Итраконазол …………………………100,0 мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Итраконазол болон түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
- Зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн буюу, зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай жирэмсэн эмэгтэйд эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Астемизол, ууж хэрэглэдэг цизаприд, мидазолам, пимозид, хинидин, триазоламтай митро капсулыг хамт хэрэглэх нь хориотой.
- Ловастатин, симвастатин зэрэг СҮР3А4 ГМГ КoA-редуктаза ферментийн нөлөөгөөр хувиралд ордог эмүүдтэй митро капсултай хамт хэрэглэх хориотой.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Митра бүрээсийг зөв шимэгдүүлэхийн тулд хоолны дараа хэрэглэх нь зүйтэй.
Богино хугацааны эмчилгээнд:
- Үтрээний мөөгөнцөрт: 2 бүрээсээр 2 удаа 1 хоног эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа 3 хоног
- Арьсны мөөгөнцөртөх өвчний үед: 2 бүрээсээр хоногт 1 удаа 7 хоног
- Дерматомикоз гладкой кожи, цавины мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
- Гарын хуруу, хөлийн улны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
- Гарын алга, хөлийн тавхайн мөөгөнцрийн үед 1 бүрээсээр өдөрт 1 удаа 30 хоног эсвэл 2 бүрээсээр өдөрт 2 удаа 7 хоног
- Амны мөөгөнцрийн үед: 1 бүрээсээр өдөрт 1 удаа 15 хоног
- Мөөгөнцрийн кератитийн үед: 2 бүрээсээр хоногт 1 удаа 21 хоног хэрэглэнэ
Онихомикозод
- Пульс эмчилгээнд: Нэг пульс ээлж эмчилгээнд: 2 бүрээсээр хоногт 2 удаа 7 хоног
- Нэг пульс ээлж эмчилгээний дараа 3 долоо хоног Митра бүрээсийн эмчилгээг завсарлана.
- Хөлийн хумсны мөөгөнцрийн үед (гарын хумсны мөөгөнцөртэй хавсарсан эсвэл дангаараа) 3 ээлж эмчилгээг хийнэ. Гарын хумсны мөөгөнцрийн үед 2 ээлж эмчилгээг хийнэ.
- Дараагийн эмчилгээнд: 2 бүрээсээр хоногт 1удаа 3 сар хэрэглэнэ.
- Системийн кандидозын үед: Дархлаа суларсан өвчтөнүүд- (нейтропени, ДОХ, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтнүүд)-ийн биохүртэхүй багасдаг учир тунг 2 дахин ихэсгэж болно.
- Аспергиллез: 2 бүрээсээр хоногт 1 удаа 2-5 сар
- Кандидоз: 1-2 бүрээсээр хоногт 1 удаа 3 долоо хоногоос 7 сар
- Криптококкоз: 2 бүрээсээр хоногт 2 удаа 2 сараас 1 жил эсвэл 2 бүрээсээр хоногт 1 удаа
- Паракокцидиоимикоз: 1 бүрээсээр хоногт 1 удаа 6 сар хэрэглэнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 36сар, 1-30 хэмийн тасалгаанд хадгална. Хүүхэд хүрэхээс болгоомжил.
САВЛАГАА
- Капсул, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.