Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Цефуроксим нь цефалоспорины бүлгийн ууж хэрэглэдэг антибиотик болно. Уг эмийг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар: Дайвар хөндийн цочмог үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвслийн үед
- Амьсгалын доод замын халдвар: Уушгины хатгалгаа, цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, нийгмийн хамааралт бронхопнемони
- Шээс ялгаруулах замын халдварууд
- Хүндрэлгүй заг хүйтэн
- Арьсны бүтцэт эдийн халдварууд
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
- Шахмал бүрд 250мг цефуроксимтай тэнцэхүйц цефуроксим аксетил агуулагдана. Хольц шаардагдах хэмжээгээр агуулагдсан.
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- 2-оос доош насны хүүхэд хэрэглэхгүй.
- Цефуроксим буюу цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- 250мгХ2удаа
- 250мгХ4 удаа
- Бэлдмэлийг хоолны дараа усаар даруулж ууна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Тасалгааны температурт хадгална
САВЛАГАА
- Шахмал, 100 ширхэг
Reviews
Сэтгэгдэл бичигдээгүй байна.